|

Эрдэнэтэд дахин нэг эмэгтэй нөхрийнхөө гарт амиа алдсан гэх мэдээлэл ташаа гэв

marsbold 2016/06/29 833 0

 

Зарим нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олныг хирдхийлгэсэн аймшигт хэрэг Эрдэнэт хотод дахин гарлаа гэх утгатай мэдээлэл гараад байна.

Тодруулбал "Энэ сарын 08-нд дахин нэг эмэгтэй нөхрийнхөө гарт хоёр цаг зодуулж тарчлуулсаны улмаас амиа алдаж нэг настай хүүхэд өнчирч хоцорлоо. Энэ хэргийг Орхон аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ” гэх мэдээлэл гарсан байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Тийм мэдээлэл байхгүй. Энэ хэрэг аль 2014 онд гарсан хэрэг юм. Түүнээс биш энэ сард гарсан хэрэг биш. Тиймээс энэ бол ташаа мэдээлэл шүү” гэлээ.

Тэгвэл иймэрхүү байдлаар олны айдас бас зэвүүцлийг төрүүлэх жигшүүрт хэргийн талаарх мэдээллийг цагийг нь нааш нь татаж энэ сонгуулийн үеэр гаргаж ирж, олон нийтийг цочирдуулах, нийгэмд буруу ташаа мэдээллийг зориудаар тарааж байхыг үгүйсгэхгүй юм. Хэзээ хойно болоод өнгөрсөн хэргийн талаар одоо үе дахин мэдээлж иргэдэд буруу ташаа мэдээлэл тараахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Zaluu.com

Санал болгох

Сэтгэгдэл

top