|

ЧИКАГОД МОНГОЛ ЗАЛУУС НЭГНЭЭ ХУТГАЛСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

saikhnaa 2016/10/03 790 0

ЧИКАГОД МОНГОЛ ЗАЛУУС НЭГНЭЭ ХУТГАЛСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

 

АНУ-ын Чикаго хотын Нортуэстсайт хотын телевизээр монгол залуус нэгнээ хутгалсан хэрэг гарсан тухай мэдээлжээ. Тус хотын Цагдаагийн газраас "Сэжигтэн, Монгол Улсын иргэн Б, 35 настай, баруун Палмер гудамжны 4000 тоотод оршин суудаг.

Хэрэг гарах үед нутаг нэгтнээ хутгалсан. Одоогоор сэжигтнийг саатуулан шалгаж байна” хэмээн мэдээлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн ням гаригийн орой 23:50 цагийн орчим Монгол Улсын иргэн Б нэг өрөөнд хамт амьдардаг 23 настай залуутай ням гаригийн орой муудалцаж, үл ойлголцсоны улмаас хэвлийн тус газар нь хутгалж, хүнд гэмтээжээ. Хутгалуулсан залуу гэрээсээ гарч зугтан, тусламж эрэн хашгирч яваа цагдаа нартай таарсан байна. Хохирогч залууг даваа гаригийн үүрээр Иллинойс дахь Масоны эрүүл мэндийн төвд аваачиж, яаралтай хагалгаанд оруулжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, сэжигтэн Б-д холбогдох хэргийн шүүх хурал мягмар гаригийн үдээс хойш болох аж.

Санал болгох

Сэтгэгдэл

top