Өнгөрсөн даваа гаригийн 22:00 цагийн орчим ОХУ-ын Буриад улсын Сэлэнгийн
районы Нур-Тухум тосгоноос найман километрийн зайд манай улсын иргэн
Б.А болон С.А нарыг зорчиж явахад нь дээрэмдэж, зодон, улмаар резинэн
сумтай буугаар буудаж шархдуулсан хэрэг гарсан.
Монгол Улсын хоёр иргэн Гусино-Озерийн цагдаагийн газарт мэдүүлэг өгч байгаа бөгөөд өнгөлөн далдлалт хийсэн ногоон эрээн хувцастай гэмт этгээдүүд тэдний гар цүнх, гар утас болон бусад эд зүйлийг дээрэмджээ.
Улмаар Иргэн Б.А-г резинэн сумтай гар буугаар буудсанаас хөл, толгой, нуруундаа шархдаж, эмнэлэгт очин толгойдоо хоёр оёдол тавиулж, боолт хийлгэсэн бөгөөд амь насанд нь аюулгүй гэжээ.