Ирэх сард зохиогдох АСЕМ-ы уулзалтын үйлчилгээнд зориулж 45 хүний суудалтай 43 автобусыг шинээр авчээ. Эдгээр автобусуудыг БНСУ-ын "Хьюндай” компанид үйлдвэрлэсэн аж. 43 автобусын нийт үнэ өртөг нь 5.5 сая ам.доллар болсон байна. Энэхүү автобусыг АСЕМ-д зориулан авсан ч уулзалтын дараа Авто тээврийн үндэсний төвөөр дамжуулан хот хоорондын нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулахаар төлөвлөсөн байна.