|

Арван микро автобусыг нийтийн тээврээс хаслаа

saikhnaa 2016/02/29 680 0

Арван микро автобусыг нийтийн тээврээс хаслаа

 

Нийтийн тээвэрт явдаг 32 микро автобусыг аттестатчилалд оруулахад 22 нь тэнцжээ. Тэнцээгүй микро автобусыг нийтийн  тээвэрт явуулахыг хориглож, хассан байна. Олон улсын стандартын дагуу  12 жил болсон микро автобусын насжилт гүйцсэн гэж үзэж зорчигч тээвэрлэж, нийтийн тээвэрт явахыг хориглодог. 
Өнөөдрийн байдлаар Шанд, Хабитат, Говил багийн чиглэлд микроавтобус нийтийн тээвэрт явдаг бөгөөд хасагдсан микроавтобусны оронд дунд оврын автобус явуулах бодлогыг  аймгийн нийтийн тээврийн салбарт баримталж байна. Аймгийн хэмжээнд 32 чиглэлд 548 тээврийн хэрэгсэл нийтийн тээвэрт явж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top