|

Хот хоорондын нийтийн тээвэрт нэмэлт автобус явна

saikhnaa 2016/02/04 1074 0

Хот хоорондын нийтийн тээвэрт нэмэлт автобус явна

 

Сар шинийн баярын өдрүүдэд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд Орхон аймгийн "ББ-Од” ХХК, "Арвин шар зам”  хоршооны автобусыг нэмэлтээр явуулахаар болжээ. Ингэхдээ нэг байгууллагаас 2-4 автобусыг нэмэх боломжтой юм байна. Дээрх хоёр байгууллагын 97 жижиг тэрэг 25.000, 32 автобус 15.000 төгрөгөөр иргэдэд үйлчилж байгаа юм. Үүнээс гадна Улаанбаатар хотын компанийн автобусууд явдаг.

Одоогийн байдлаар хот хоорондын автобус өглөө арван цагаас 16 цаг хүртэл цаг тутамд үйлчилж байгаа. Тэгвэл баярын өдрүүдэд ачааллаас хамааран үйлчилгээний хугацааг өөрчлөх гэнэ. Тухайлбал, автобус дүүргэлт өндөр байвал гучин минут тутамд явах боломжтой гэдгийг хэлж байна. Мөн сар шинийн баярын өдрүүдэд хот хооронд хулгайн тээврийн хэрэгсэл, өндөр үнээр явах нь элбэг тохиолддог. Тэгвэл үүнд аймгийн Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтнүүд баярын өдрүүдэд хяналт тавин ажиллах юм байна. Мөн иргэд 7035-4742, 7035-4749 дугаарт хулгайн тээврийн хэрэгсэл болон үнэ тарифтай холбоотой санал, гомдолоо өгөх боломжтой.

Тэгвэл аймгийн нийтийн тээврийн үйлчилгээнд гэрээт байгууллагуудын тээврийн хэрэгсэл баталсан цагийн хуваарийн дагуу үйлчилэх юм. Гэхдээ ачааллаас хамаарч оройн цагийн хуваарийг 24 цаг хүртэл сунгах гэнэ. Одоогийн байдлаар нийтийн тээврийн хэрэгсэл оройн 22 цаг хүртэл иргэдэд үйлчилж байгаа юм.


erdenettimes.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top