|

Энэ өдрийн зурхай /2016.03.24/

saikhnaa 2016/03/24 868 0
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 24. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 16. Бархасвадь гараг. Тугчин одтой, 6 цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өдрийн барилдлага:Хотол чуулган. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 19 цаг 02 минутад жаргана. 
 

Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд амжилтаар дүүрэн байна. Сонирхолтой ажил мөн гайхалтай дадлага туршлага тань гайхалтай үр дүнг авчрах болно. Өдрийн хоёр дахь хагаст зарим нэг хүндрэлүүд гарч ирж магадгүй гэдгийг анхааруулж байна. Материаллаг байдал хүндрэх үе. Төлөвлөгөөгүй зардлууд гэр бүлийн төсвөө эргэн хянахад хүргэнэ. Зугаа цэнгэлд эсвэл онцын шаардлагагүй эд зүйлс худалдан авахаа хязгаарла.


Үхэр (4/20-5/20)

Тааламжтай өдөр. Хэн нэгэн таныг өдрийн хоол хамт идэхийг урих бөгөөд та хоёр хэсэг хугацааг маш тайван, сайхан өнгөрөөх болно. Нэр хүндэд дуртай хүмүүс өнөөдөр өөрийгөө тэнгэр мэт бодох болно. Сэтгэлээр унах мөн хувийн амбицаа хөөсний хэрэггүй. Таны уян хатан хашир байдал цаашдын үйл ажиллагаанд нөлөөлнө. Өөртөө амрах цаг зав гарга. Гэхдээ тун хэтрүүлж кофе зэргийг хэрэглэхгүй байхыг анхаар. Харин сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.


Хамтатгах (5/21-6/21)

Азтай өдөр. Энэ сарын ивээгч од таны бүх хүслийг биелүүлэхийг хичээнэ, бүхнийг зохих ёсоор шагнана. Ажил хэргийн чанартай дурын санал хүсэлтийг удаан бодолгүйгээр хүлээн зөвшөөрөхийг од гаригсын зүгээс зөвлөж байна. Энэ тохиолдолд та, ганхаж байгаа материаллаг байр байдлаа засаж чадах болно. Шударга ёсыг уландаа гишгэсэн газрыг сэргээнэ. Аз жаргалаар бялх. Эргэн тойрныхныгоо аз жаргалтай байлгаж чадвал та ч тийм байж чадна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Та өнөөдөр сэтгэл булаам байна. Ажилдаа томоохон амжилт олно. Мэргэжлийн болон оюун ухааны нөөц тань таныг явцуу хүрээнд ч гэсэн нэр алдартай болгоно. Шинжлэх ухааны ажил үр ашигтай саналаас урамшуулал авна. Та гэр бүл дэх өөрийн нөлөөгөөр далимдуулж бусдадаа дарамт учруулсны хэрэггүй. Хожуу гэрлэсэн хүмүүст амжилт гаргах боломж олдоно. Гэр бүлд зөрөлдөөнтэй асуудлыг бүү үүсгэ, үр хүүхдүүдэд болон тэдний эрүүл мэндэд илүү их анхаарлыг хандуулаарай.


Арслан (7/23-8/22)   

Уулыг эргүүлж, усыг буцаах чадвартай үе. Ачааллаа зөв хуваарилахыг сана. Хэтэрхий чармайлт бүү гарга. Эс тэгвээс хамаг хүч тамираа барина. Таны зөв байгаа боловч ганцаар явахгүй байхыг хичээ. Гэрийнхнийхээ зөвлөгөөг сонс. Эрүүл ухаанаар ханд. Та бүх зүйлийг шийдэж чадна. Хэтэрхий зөөлөн мөн зарчимгүй байж болохгүй, таны нэр хүнд унах болно. Хувийн амьдралаа сайжруулах чадвар бий. Хүмүүсийг болон үйл явдлыг бодитоор дүгнэ.


Охин (8/23-9/22)   

Та өнөөдөр янз бүрийн хүмүүстэй уулзалдах бөгөөд толгой эргэм үйл явдлаар дүүрэн байх болно. Тайван байдлаа хадгалж, ажил дээр гаргасан амжилтаа хамгаалж үлдэхийг хичээ. Ямар нэг зүйлийг хөндлөнгөөс нь ажиглаж үнэлэлт дүгнэлт өгөх их амархан байдаг. Та бүх хүмүүсийг дуурайх хэрэггүй өөрийн гэсэн замаар яв. Таны харилцаанд асуудал гарна. Мөн хэн нэгэн танд нүд унагаж магадгүй бөгөөд үүнд хууртах хэрэггүй. Хайр дурлалын харилцаа эргээд хэвийн байдалдаа орох болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Хууль сахиулах байгууллага, эцэг эх, удирдлагатайгаа харьцах харилцаанд таагүй хүндрэл гарна. Бардам сэтгэл, сэтгэлийн хөөрлөө дарж сур. Хэлэх үгээ цэгнэ, тэгвэл бүх зүйл сайн сайхан болно. Өмнөх нөхцөл байдлаар төлөвлөгөөгөө хий, өрөө төл. Таны тусч, нинжин сэтгэлийг ашиглахыг хичээж байгаа хүнтэй болгоомжтой харьц.


Хилэнц (10/23-11/21)   

Оюун ухааны үйл ажиллагаа өнөөдөр үр дүнтэй байна. Уран бүтээл, хобби, хүүхдүүдтэй харьцах гүн ухааны ном унших нь танд таашаал өгнө. Гэхдээ эрүүл мэнд тань тийм ч сайнгүй байна. Ажил хэргийн болон хувийн амьдралд ашигтай шинэ саналыг танд энэ өдөр бэлэглэнэ. Тэдгээр саналыг та сайтар тунгаан бодож, зөв шийдвэр гаргахыг хичээгээрэй. Амрах хэрэгтэй, зүрхэндээ ялангуяа өглөөгүүр анхаарал тавьж бай.


Нум (11/22-12/21)   

Ачаалалтай өдөр. Боломжтой хүсэл сонирхлоо шийдвэрлэж чадахгүй байгаа тань сэтгэл санаатай холбоотой байна. Нөхцөл байдлыг шийдвэрлэхэд мөн зөв дүгнэлт хийхэд хэцүү байх тул аливаа асуудлыг шийдвэрлэхээс хойшлуул. Ханиад эсвэл үрэвсэлд өвчин тусах магадлалтай учир биеэ бодох хэрэгтэй. Гэнэтийн таагүй зүйлс ойрын өдрүүд гарч болзошгүй тул аливаа асуудалд хариуцлагатай нухацтай хандсанаар таагүй зүйлсээс гарч чадна.


Матар (12/22-1/19)   

Энэ өдөр та янз бүрийн чиглэлд маш олон төрлийн зоригтой алхмууд хийх боломжуудыг олгож байна. Эдгээр нь өөрийн ажил хэргээ дээд зэргээр мэддэг хүнээс маш өндөр болгоомж мэдрэмжийг шаардаж байна. Хэрвээ та албан тушаалын шатаар өгсөхийг хүсэж байвал үзэл бодлоо дотроо хадгал. Хамгийн зөв үзэл баримтлал бол таны даргын хэлсэн үг гэж бод. Энэ нь зөвхөн таны төлөө хийж байгаа үйлдэл гэдгийг санах хэрэгтэй.


Хумх (1/20-2/18)   

Бүхий л түгшүүр, айдас танаас холуур өнгөрнө. Үдшийг хайртай хүнтэйгээ гэртээ өнгөрөө. Хамгийн гол нь өөрт хүндтэй хүнтэй харьцахдаа ёс суртахууны хэм хэмжээг бүү хэтэр. Үйл явдлыг хүчлэхгүй даван туулахыг хичээ. Олон хүний санхүүгийн байдал тогтвортой байж, янз бүрийн эх үүсвэрээс ашиг орж ирнэ. Хүсээгүй уулзалт таагүй хүмүүстэй таарч мэднэ.


Загас (2/19-3/20)

Таны гэр бүлийн байдал болон ажил хэрэг тань өөдрөг байх бөгөөд гэртээ засвар хийх зэрэг хувийн асуудал бүрэн гүйцэд дуусах болно. Таны хамтрагч болон түнш тань өөрсдийн асуудлаас болж танд туслах завгүй байсан ч та өнөөдөр амжилтанд хүрэх болно. Өөртөө сэтгэл хангалуун байж, бяцхан бэлгээр өөрийгөө урамшуул. Гэр бүлээрээ гадуур зугаалах нь их таатай уур амьсгал бүрдүүлж өгөх бөгөөд та хэчнээн гадуур явах дургүй байсан ч өөрийн үзэл бодлоо илэрхийлэх хэрэггүй.

Санал болгох

Сэтгэгдэл

top