|

Өнөөдрийн зурхай /2015.10.08/

magnai 2015/10/08 566 0

Өнөөдрийн зурхай /2015.10.08/

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 08. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын шинийн 26. Бархасвадь гараг. Үнэг одтой, 2 хар мэнгэтэй, улаагчин могой өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүйӨдрийн наран 7 цаг 21 минутад мандан, 19 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Энэ өдрийг амар амгаланаар угтаж, шинэ нэг ажил хэрэг хийхээр бүү төлөвлөөрэй. Төлөвлөсөн ажил хэрэг үл бүтэх нигууртай. Амьдралаас ихийг шаардах хэрэггүй, танд юу өгнө түүнд сэтгэл хангалуун байхыг хичээгээрэй. Өнөөдөр таны сэтгэл санаа хэвийн байх боловч та амьдралд ямар нэг юм дутагдаад байгаа мэт мэдрэмжийг мэдэрч болзошгүй.


Үхэр (4/20-5/20)

Эрэгтэйчүүдэд таагүй өдөр. Амьдралын эрч хүч доогуур байх учир удирдлага ба хамтрагчтайгаа зөрчилдөхөд хүрнэ. Эрүүл мэндэд ноцтой хүндрэл гарч мэдэх юм. Гэнэтийн мэдээ, хамтрагчтайгаа уулзах нь эмэгтэй энэ ордныхны төлөвлөгөөг өөрчилж мэдэх юм. Нум, хонины ордныхонтой уулзах нь таагүй төгсөнө. Энэ өдөр эрүүл мэндэд хор учруулах болгоноос зайлсхийхийг хичээ, ялангуяа хурдтай давхих, согтууруулах ундаа зэрэг хэрэггүй.


Хамтатгах (5/21-6/21)

Оюун санааны эрэл хийх, ариусах, сэнхрэх ухаарах өдөр. Сүм хийдэд очиж өргөл мөргөл хийгээрэй. Уран бүтээлч хүмүүст онгодтой өдөр. Энэ ордныхныг тааламжтай уулзалт, хөнгөн сээтэгнэл хүлээж байна. Үдээс хойш ирсэн таагүй мэдээний улмаас төлөвлөсөн ажлаа өөрчлөхөд хүрнэ. Яаруу шийдвэр гаргалгүй аливаад уужуу тайван эрүүл ухаанаар хандаарай. Романтик болзоо нь таны эрч хүчийг сэлбэнэ. Үдээс хойш болсон үйл явдлаас найз нөхдийнхөө харилцааг эргэн харах болно


 Мэлхий  (6/22-7/22)   

Санхүүгийн байдал бага зэргээр сайжирна. Хожим зээлээ авах, эсвэл ашигтай худалдан авалт хийнэ. Энэ өдөр бүх талаар сайн байх болно. Эмэгтэйчүүд энэ өдөр азтай байна. Эрэгтэйчүүд томилолтоор явах буюу ажил хэргийн уулзалт болно. Энэ нь бага хэмжээний боловч ирээдүйтэй өөрчлөлтөнд хүргэнэ.


Арслан (7/23-8/22)   

Сэтгэл санаа тайван ажил хэрэгтээ бүтээлчээр хандах өдөр. Ажил хэрэгч санал хүлээн авах ба эхэлсэн ажлаа амжилттай дуусгах магадлалтай. Аз амжилтаа тогтоон барьж байхын тулд ололт амжилтынхаа хил хязгаарыг тогтоо. Үдээс хойшхи цагийг амрахад зориул. Учир нь эрч хүч буурснаас ядарч сульдана. Харин хоолойн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амаа ариутгагчаар зайлахыг танд зөвлөж байна.


Охин (8/23-9/22)    

Ажилдаа анхаарал хандуулахыг зөвлөж байна. Нилээн ачаалал ихтэй өдөр байна. Урьтаж дүгнэж мөн өгөгдсөн үүрэг даалгаврыг зоригтой гүйцэлдүүлээрэй. Сэтгэлээр унах мөн хувийн амбиц хөөсний хэрэггүй. Таны уян хатан хашир байдал цаашдын үйл ажиллагаанд нөлөөлнө. Өөртөө амрах цаг зав гарга. Гэхдээ тун хэтрүүлж кофе зэргийг хэрэглэхгүй байхыг анхаар.


Жинлүүр (9/23-10/22)   

Хоёрдмол өдөр. Магадгүй холын замд гарах, шинэ танилтай учрах эсвэл найз нөхөдтэйгээ уулзах болно. Энэ бүхэн мөнгөтэй холбоотой байна. Юуны өмнө өөрийн боломж бололцоог харах хэрэгтэй. Төлөвлөсөн шинэ ажилдаа анхаарлаа хандуулаарай. Хэрвээ та хүүхэдтэй бол тэрнийхээ талаар бодож, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөхийг хичээ. Үүнд та сэтгэл хангалуун байх болно.


Хилэнц (10/23-11/21)   

Амьдралын эрч хүч буурах өдөр. Их унтахыг хичээж бага бухимдаж мөн шинэ жимс хэрэглэ. Сэргэлэн байдал шинэ шийдвэрт хүрэх арга замыг авчирна. Энэ нь санхүүгийн асуудлыг нааштай болгоно. Эмэгтэйчүүд өөрт илэрч буй өвчинд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Ус сүү далбаа зүүдэнд орвол сэтгэл тавгүйтэж бие чилээрхэнэ.


Нум (11/22-12/21)    

Материаллаг байдлын хувьд түр зуурын хүндрэл үүсэх ба амьдралын түвшин буурах хандлагатай өдөр. Бусдын зөвлөгөө танд зөвхөн хор хохирлыг авчирах тул дагах гэсний шаардлагагүй. Өөрийн зөн билиг, хэрсүү чанарт найдсанаар энэхүү сөрөг ажиллагааг зогсоон барьж чадна. Өөрийнхөө бардам занг дарж, дарга удирдлага, аль эсвэл хайртай хүндээ буулт хийх шаардлага гарч мэднэ.


Матар (12/22-1/19)   

Биеийн тамираар хичээллэх болон биеийн хүч шаардсан ажил хийхэд тохиромжтой өдөр. Тайван амгалан, эрч хүчээр дүүрэн байх бололтой. Энэ өдөр ажил хэргийн болон хувийн уулзалт хэлцэлийг их хийхээр байна. Санамсаргүй танилцалт болох, аль эсвэл хуучны андтайгаа санамсаргүй уулзалдах магадлал өндөр байна. Хэсэгхэн хугацааны өмнө таны сэтгэл зүрхийг догдлуулж байсан хүнтэйгээ дахин уулзаж учрах хүсэл өөрийн эрхгүй танд төрөх бололтой.


Хумх (1/20-2/18)   

Нэгэн хэвийн биш шинж чанартай бай. Гэнэт хэрүүл ба асуудал гарч ирж болно. Энэ нь өнгөрсөн зээлтэй, биелүүлээгүй үүрэг даалгавартай, үгүй бол гаргасан алдаатай холбоотой байна. Найз нөхдийн дэмжлэгт найд. Эс тэгвээс сайн сайхан өнгөрөх нь тэгтэй ойрхон байна. Ойрын ирээдүйд өрнөж байгаа үйл явдлууд нь таны хүссэнээр болохгүй байж магад. Харамсалтай нь, үүний үйл явцад та нөлөөлж чадахгүйдээ сэтгэлээр унаж болзошгүй.


Загас (2/19-3/20)

Идэвхитэй өдөр. Бүх ажил хэргийг гайхамшигтай хурднаар, хялбархнаар амжуулах бололтой. Өнөөдрийн хувьд амжилтын түлхүүр нь цагаан цайлган сэтгэл, хичээл зүтгэл байх бөгөөд үүнийг юугаар ч сольшгүй. Хэн нэгний гуйлт хүсэлтийг биелүүлэхээс татгалзаж болохгүй. Ажил хэргээс ялимгүй ангижирч түр зуур амсхийх нь танд болон таны ойр дотныхонд хэрэгтэй байх болно.


 

Санал болгох

Сэтгэгдэл

top