|

Өнөөдрийн зурхай /2015.10.06/

magnai 2015/10/06 688 0

Өнөөдрийн зурхай /2015.10.06/

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 06. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын шинийн 23. Ангараг гараг. Найралт эх одтой, 4 ногоон мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр. Өдрийн барилдлагаАрвидах. Шүтэн барилдлага  Хуран үйлдэхүй. Өдрийн наран 7 цаг 17 минутад мандан, 19 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Таны баялаг дотоод ертөнц танаас ердийн нөхцөл байдлаа өөрчилж шинэчлэхийг шаардах бололтой. Кино театр, уран зургийн үзэсгэлэнд очих цаг зав гаргаарай. Гэвч одод танд өөрийн үйл хөдлөл, зан ааш, харьцаандаа анхаарал болгоомжтой, хүлээцтэй байхыг сануулж байна. Тэсвэр тэвчээртэй байж, өөрт ашигтай цаг үе иртэл хүлээсэн нь дээр байх болно.


Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр эмэгтэйчүүд шинэ танилдаа анхааралтай хандахыг одод зөвлөж байна. Таны сонгосон хүн танд тохирохгүй. Мэргэжлийн үйл ажиллагаанд асуудал үүсч болно. Амиа хичээх, харгис чанарыг хувийн харьцаандаа гаргахгүй, өөрийн хань нөхрийн үйлийг хязгаарлахгүй байхыг эрэгтэй арслангынханд зөвлөж байна. Өөрийн бодол санаа, төлөвлөгөөгөө нууц байлгахыг хичээ муу хүмүүс үүнийг тань ашиглаж магадгүй. Таагүй мэдээ дуулах бөгөөд нөхцөл байдлаас нь үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэ. Сэтгэл гутралд орж болзошгүй учраас дуу ихтэй компаниас хол байхыг зөвлөж байна. Хардахаа азна.


Хамтатгах (5/21-6/21)

Эерэг энергитэй өдөр. Таны нэр хүнд өсөж, дур булаам байдал, хүч чадалдаа итгэх итгэл чинь нэмэгдэнэ. Шинэ хүнтэй танилцах нь таатай. Магадгүй таныг ивээгч чинь байж болно. Үдээс хойш зөвхөн гэр орны ажлаа хий. Үр хүүхэддээ анхаарал тавь, гэрийнхээ орлого зарлагыг тооцоол. Ингэснээр ирээдүйд гарч болох эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж байна гэсэн үг.


 Мэлхий  (6/22-7/22)   

Энэ өдөр хүндрэл ба ажил авчирна. Ойрын хүнээс та өнөөдөр мэдээ сонсож магад. Энэ нь таны одоогийн байдалд нөлөөлж, бүр үндсээр нь өөрчилж мэдэх юм. Та хэн нэгэнд туслаж мэдэх юм. Өөрөө сайхан амгалан байж биеэ энхрийлүүштэй. Энэ өдөр спортоор хичээллэх ба биеийн хөдөлмөр хийх нь хөдөлгөөний дутагдалд орохгүй байх нэгэн боломж гэдгийг анхаар. Залуусын хувьд хайрттайгаа үл ойлголцолд хүрч болзошгүй байна.
 


Арслан (7/23-8/22)   

Эргэлзээ сэтгэл гонсойлгосон хүнд асуудалтай өдөр. Хэрвээ та өөрийн байр суурь, гаргаж буй шийдвэр, эсвэл дотны хүмүүсийнхээ талаарх үнэлэмжинд эргэлзэж байвал бодлогширч өөрийгөө зовоолгүй зөн билэгтээ найд. Эхлүүлсэн бүхнийг амжилттай дуусгахын тулд байгаа бүх боломжийг ашиглахыг хичээгээрэй. Ачаалал мэдэгдэхүйц ихсэх хэдий ч таны эрүүл мэнд, ажил хөдөлмөрийн чадвар өндөр байх болно. Таны зөн билэг зөв байх болно. Учир нь од эрхсийн байрлал танд ашигтай байна.


Охин (8/23-9/22)    

Таагүй өдөр. Томоохон саад бэрхшээл ажил дээр тань үүсэх юмуу санаа муут хорлож магадгүй. Үүнийг өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ даван гарах бөгөөд дахин ийм зүйл болно гэдгийг хэзээ ч бүү март. Амжилт дандаа ардаасаа уршиг дагуулж байдгийг мартахгүй байхыг хичээ. Таагүй мэдээнээс болоод хайр дурлалын адал явдлыг мартана. Бэртэж гэмтэж магадгүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Таны тэсвэр тэвчээрийг шалгасан өдөр. Магадгүй таныг таагүй эсвэл тэвчээр хатуужилтай болгох, эсвэл ёс суртахууныг тань үгүй болгоно. Хэн нэгэнд найдах хэрэггүй өөрийн зөн совин болон оюун ухаандаа найдахыг зөвлөж байна. Эргэн тойрны хүмүүстэй хүндлэлтэй харьц. Ихэнх хүмүүс хамтрагчтайгаа үл ойлголцолд хүрч болзошгүй учир тэвчээртэй байж, мөн ухаантай эмх цэгцтэй биеэ авч яв.


Хилэнц (10/23-11/21)   

Биеийн ачаалал, мэдээлэл хүлээж авах, хайр дурлалаа эргүүлэн авах өдөр. Од гараг танд ашиг олох шинэ эх үүсвэр, шинэ үйл ажиллагаа руу шилжих, санхүүгийн ажилд амжилтыг авчирна. Шинэ санаа эсвэл шинэ стратеги төлөвлөлт, ажил хэргийн уулзалт мөн гэрээ хэлэлцээрт амжилттай байна. Таны давтагдашгүй байдал, дур булаам төрх хамтрах санал ирнэ.


Нум (11/22-12/21)    

Амьдралын удаан хугацааны төлөвлөгөөг хянаж засах, ертөнцийг үзэх үзлийг өөрчлөх өдөр. Гэрээ хэлцэл болон ажлын хамтрагч, удирдлагуудтай харилцах харьцааг эргэж харах хэрэгтэй. Хэн нэгний санал болгосон, аль эсвэл эхлүүлээд байгаа ажлаасаа татгалзах хэрэг гарах бололтой. Магадгүй, танд гадна талаасаа эхлүүлээд дотоод сэтгэл, оюун бодлоор төгсгөж бүхнийг эрс өөрчлөх хүсэл төрж мэднэ.


Матар (12/22-1/19)   

Танд ямар нэгэн байдлаар бусдаас ялгаран онцгойрох хүсэл төрөх ба үүнийг хийх гэж яарсаны хэрэггүй. Учир нь үүнийг хийх, амжилт олох боломж танд олдохгүй. Хуучин ажил хэргээ урагшлуулж дуусгахыг хичээж, харин зориг зүрх гарган хийх ажил хэргийг хувьсгалын тохироо бүрдэх хүртэл түр хойш тавих нь чухал. Бага зэрэг өвдөж өвчинд ороогдох бүрэн магадлалтай. Биеийн хүчний ажил хөдөлмөр эрхлэх болон ачаалалтай ажиллахгүй байхыг од гарагс зөвлөж байна. Найз нөхдийн хүрээлэлд, аль эсвэл гэр бүлийнхэнтэйгээ байх нь танд ая тухтай, бас таатай байх болно.


Хумх (1/20-2/18)   

Хуурах, хууртагдах, уруу татагдах өдөр. Одод нь илүү анхаарал ба болгоомжтой байхыг зөвлөж байна. Хэрэггүй ярианаас зайлсхий. Чухал шийдвэр гаргахыг түр орхи. Шинэ хүнтэй танилцахаас болгоомжил. Учир нь энэ таны амьдралд сөрөг үүрэг гүйцэтгэнэ. Өөрийн ялдам, татах чадвараа өөрийнхөө сонирхолд ашигла. Энэ нь эргэн тойрондоо тайван ба итгэлцэлтэй байдлыг үүсгэнэ.


Загас (2/19-3/20)

Материаллаг байр байдлаа сайжруулах, үл хөдлөх хөрөнгөтэй болоход тохиромжтой өдөр. Өнөөдөр, хамгийн гол нь ажил хэргийг будилуулж хольж хутгахгүйгээр бүх зүйлийг дараа нь хийнэ гэж хойш тавилгүйгээр цаг хугацаанд нь хийх нь хамгаас чухал. Үүнийг хийж чадсан тохиолдолд амжилт танд баталгаатай ирэх болно. Хуучин найзуудтайгаа уулзаж, өдрийг сайхан өнгөрүүлэх магадлал өндөр байна. Мөн эцэг ах, төрөл төрөгсөдтэй харилцах харилцаа сайжирна.


 

Санал болгох

Сэтгэгдэл

top