|

Нийтийн тээвэрт шалгалт хийлээ

saikhnaa 2015/11/18 815 28
Иргэдээс ирсэн санал, хүсэлтийн дагуу Аймгийн ИТХ-ын Хот байгуулалт, Дэд бүтцийн хорооны дарга, гишүүд гэр хорооллын чиглэлд үйлчилж байгаа нийтийн тээвэр, тэр дундаа том болон дунд оврын автобусны үйлчилгээнд хяналт тавьж шалгалт хийлээ.

Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу энэ шалгалтын ажил явагдсан бөгөөд том болон дунд оврын автобусны үйлчилгээний чанар, хүртээмж хэр байгааг биечлэн шалгаж, батлагдсан чиглэл, маршрут, хуваарийн дагуу тогтсон эргэлт, давтамжаар иргэдэд үйлчилж байгаа эсэхэд хяналт тавих зорилготой байсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэр цуг ажиллалаа.Улсын төсвөөс нөхөн олговор авч түүнийхээ хариуд иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр тогтмол, найдвартай хангаж, ахмадууд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төлбөргүй үйлчлэх үүрэг хүлээсэн хоёр компани манай аймагт үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь "ББ-ОД”ХХК, нөгөө нь "Буган Орд”ХХК. ББ-ОД компани одоогийн байдлаар дунд оврын нийт 13 автобусаар иргэдэд үйлчилдэг.

Харин Буган-Орд компаниийн том оврын 8 автобуснаас 4 нь үйлчилгээнд гардаг гэсэн мэдээллийг иргэд өгч байна. Шалгалтаар явсан өдөр буюу 11 сарын 17-нд Буган Орд компанийн том оврын автобусууд үйлчилгээнд гараагүй байсан бөгөөд зуны түлштэй байсан учраас асаагүй гэсэн тайлбарыг өгч байлаа. Харин ББ-ОД компанийн дунд оврын автобусууд хуваарийн дагуу үйлчилж байсан юм.

Ажлын хэсэг шалгалтын үр дүн, илэрсэн алдаа дутагдал, нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл байдлын талаар дүгнэлт гаргаж холбогдох байгууллагуудад ажлын чиглэл өгнө.

Санал болгох

Сэтгэгдэл

top