|

Баярын өдрүүдэд бохирын шугам бөглөрсөнтэй холбоотой дуудлага их иржээ

saikhnaa 2016/02/16 782 0

Баярын өдрүүдэд бохирын шугам бөглөрсөнтэй холбоотой дуудлага их иржээ

 

Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд иргэдийн санал хүсэлт хүлээн авах төвийн 7035-3511 утсанд иргэд олон нийтээс нийтдээ 64 өргөдөл, гомдол ирсэн байна. Үүнээс шийдвэрлэж хариу өгсөн 78%, шийдвэрлэх шатандаа 12 % байна. Өргөдөл гомдлыг агуулгаар нь авч үзвэл халаалт цэвэр бохир ус 17, хогны асуудлаар 6, орон сууцны засвар үйлчилгээ 6, нийтийн тээврийн үйлчилгээ маршруттай холбоотой 6 санал гомдол иржээ.

Сар шинийн баярын өдрүүдэд инженерийн байгууллага,цахилгаан дулаантай холбоотой 300 гаруй дуудлага ирсний 200 орчим нь сантехникийн дуудлага эзэлсэн гэдгийг хотын захирагчийн албанаас мэдээллээ.  Дулааны улирал эхлэхтэй холбоотойгоор авто зам, инженерийн шугам сүлжээ, өнгөрсөн жилийн хийгдсэн ажлууд болон бусад гэмтлээс шалтгаалан хотын дотор нэлээдгүй замуудад эвдрэл үүсжээ.

Иймээс нэгдсэн журмаар инженерийн байгууллага, мэргэжлийн хяналтын газрын хамтарсан үзлэг шалгалт хийж тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Сар шинийн өдрүүдэд аймгийн цагдаагийн газарт нийтдээ 173 дуудлага мэдээлэл хүлээн авсан бөгөөд дээрх өдрүүдэд аймгийн хэмжээнд эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал тайван байсан гэдгийг аймгийн цагдаагийн газрын дарга Б.Даваазул мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top