|

Автобус осолдож, 13 хүн эмнэлэгт хүргэгдлээ

munkhod 2015/06/09 1098 0

Автобус осолдож, 13 хүн эмнэлэгт хүргэгдлээ

 

Улаанбаатараас Увс аймгийн чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус осолджээ. Осолдсон автобусанд нийт 34 хүн зорчиж явсан байна. Үүнээс  08.00 цагийн үед найман зорчигчид эмнэлгийн тусламж шаардлагатай гэж үзэн Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Гэвч 14 цагийн үед  дээрх эмнэлэгт дахин таван хүн хүргэгдсэн байна. Гэхдээ гэмтлийн зэрэг одоогоор тогтоогдоогүй байгаа юм. Осол үүрээр буюу 05 цагийн орчимд Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг "Цагаан сүм” голын гүүрээр гарсан, автобус гүүрний далан дээр унасан гэж эх сурвалжууд мэдээлж байна.
 
Одоогоор хэргийн газарт цагдаагийнхан үзлэг хийж байгаа тул осол чухам юунаас болсон бэ гэдэг шалтгаан нь тодорхой болоогүй тухай Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Одбаяр мэдээллээ. Цагдаагаас авсан мэдээллээр жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан аж. Энэхүү осолдсон 22-88 УБВ дугаартай пааз маркийн зорчигч тээврийн автобус стандартын дагуу 30 хүн тээвэрлэх ёстой байтал дөрвөн хүнийг хэтрүүлэн тээвэрлэж явжээ.
 
Мөн энэ автобус нь энэ сарын 6-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хотыг зорин өчигдөр /06.08/ 11 цагийн үед нийслэлд иржээ. Харин эргээд дөрвөн цагийн дараа буюу 15 цагийн орчимд Улаанбаатар хотоос Увсыг зорих иргэдийг тээвэрлэн гарчээ. Уг нь олон хүний амь нас хариуцаж яваа хот хоорондын зорчигч тээврүүд хоёр ээлжийн жолоочтой байх ёстой. Гэтэл тус автобусыг  нэг жолооч жолоодон явж байжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top