Булган аймгийн Орхон сумын төвд (Орхон голын хойт дэнжид) босоо, унасан нийт таван буган хөшөө, хиргисүүр, далангийн хэлбэр нь тодорхойгүй чулуун булшнууд бий. Эндэх буган хөшөөдийн тухай хамгийн хойд захынхаас эхлэн шинжээчид нэг биш удаа хэвлэлд нийтлүүлсэн.
1-р буган хөшөө.Саарал өнгийн чулууг засалгүй, нүүрэн талын өргөн хавтгайд долоон бугыг загварчлан дүрсэлжээ. Дөрөв дэх буганы харалдаа толь, бусад багануудын доор хуйтай чинжал хутга сийлжээ. Баруун хажуугийн нарийн хавтгайд хошуугаар нь хөшөөний оройруу харуулсан гурван бугыг загварчлан урлажээ. Хөшөөний өндөр 1.8м, өргөн 0.3м, зузаан 0.25м юм.
2-р буган хөшөө.Нэгдүгээр буган хөшөөний урд орших ба саарал өнгийн гантиг чулууг засалгүй хийж нүүрэн талын өргөн хавтгайд долоон буга загварчлан дүрсэлсэн нь мэдэгдэж бусад сийлбэр бараг арилжээ. Хөшөө 2.3м өндөр, 1.4м өргөн, 0.2м зузаан.
3-р буган хөшөө. Хоёрдугаар буган хөшөөнөөс зүүн урагш таван метрийн зайд, саарал өнгийн чулууны нүүрэн талын хавтгайд толь, мөн гурван буга, зүүн талын хавтгайд хоёр буга, баруун талын хад гурван бугыг хошуугаар нь хөшөөний орой руу хандуулан загварчлан дүрсэлжээ. Хөшөө 0.8м өндөр, 0.4м өргөн, 0.4м зузаан.
4-р буган хөшөө.Хоёрдугаар буган хөшөөнөөс зүүнтэй арван метрийн зайд цагаан саарал өнгийн чулууны нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт хоёр цагирагтай нар, түүний доор хошуугаар нь хөшөөний орой уу жишүүдүү хандуулан гурван буга, зүүн урд ирмэгийг дагуулан хошуугаар нь хөшөөний суурь руу хандуулан нэг буга загварчлан дүрсэлжээ. Хөшөөний зүүн хажуугийн нарийн хавтгайд хошуугаар нь хөшөөний орой руу хандуулан гурван бугыг мөн урлаад хамгийн доод талын буганы хажууд дугуй толь цохиж гаргажээ. Түүний ар талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, доод хэсэгт толь гаргаж хооронд нь дөрвөн бугыг загварчилсан байдалтай дүрсэлжээ. Энэхүү хөшөөний баруун хажуугийн нарийн хавтгайд загварчлан дүрсэлсэн ганц буга сийлсэн болох нь бас мэдэгдэнэ. Хөшөө 1.3м өндөр, 0.7м өргөн, 0.2м зузаан.
5-р буган хөшөө.Хоёрдугаар буган хөшөөнөөс зүүн урагш 11 метрийн зайд хах саарал өнгийн гантиг чулууг засалгүй хийсэн бөгөөд хөшөө хажуу тийшээ хазайж газарт шигдсэн. Нүүрэн талын нь хавтгайд загварчлан дүрсэлсэн нэгэн бугыг хошуугаар хөшөөний орой руу хандуулан дүрсэлж түүнээс доош бөөрөнхий тольтой 40 см урт хутган жад цохиж гаргаад баруун хажуугийн хавтгайд гурван буга, зүүн хажуугийн хавтгайд нэг буга дүрсэлжээ. Хөшөө 1.7м өндөр, 0.35м өргөн, 0.25м зузаан юм.