|

ХОВДОД ХӨШӨӨ ДУРСГАЛЫН ТӨСЛӨӨР ЗАРИМ АЛБА ХААГЧИД МЭРГЭШСЭН ҮҮ

munkhod 2015/06/26 1228 0

ХОВДОД ХӨШӨӨ ДУРСГАЛЫН ТӨСЛӨӨР ЗАРИМ АЛБА ХААГЧИД МЭРГЭШСЭН ҮҮ

 

Эх орны алс баруун хязгаарын Ховд аймагт хөшөө дурсгалын төслөөр зарим албан хаагчид бүр мэргэшсэн байгаа тухай олон нийтийн сүлжээгээр бичигдээд байна. 


20 сая төгрөгөөр тарвас буюу шийгуа хийж тавьсан бол өмнө нь монгол гутал, морин хуур, аяга, бас бус зүйлс хийжээ. 

Эдгээр хөшөөг эдүгээ тус аймгийг удирдаж байгаа АН-ынхан санаачлан хийсэн болтой юм. Эдгээр хөшөө дурсгал үнэхээр үнэ цэнэтэй юу, урлагийн бүтээл үү гээд ярьвал их сонин байх бололтой. 

Алс хязгаар нутгийн ард түмний амьдрал муу байна л гээд уйлж, дуулаад байнга хонх уяад байдаг гэтэл ийм их хөшөө дурсгал хийх мөнгө хаанаас гардаг байна аа гэх асуудал ч гарч ирээд байна.

Энэ тухай ийм нэг онигоо хүртэл гарчихаж. 

Шилдэг онигоо

Хийх ажлуудыг чухал-яаралтай, яаралтай-чухал бус, яаралтай бус-чухал, яаралтай бус-чухал бус гэж ангилдагийг ядаж төр засгийнхан мэдэх хэрэгтэй шүү дээ. Энэ ажлууд бол үнэхээр яаралтай бус-чухал бус ажлууд байна гэнэ ээ.

                                                                                            М.Баяр
gereg.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top