|

Шилжин явсан иргэдийн 62,5% нь Улаанбаатар хот руу шилжжээ

saikhnaa 2016/01/29 721 0

Шилжин явсан иргэдийн 62,5% нь Улаанбаатар хот руу шилжжээ

 

Шилжилт хөдөлгөөн нь засаг захиргаа , нутаг дэвсгэрийн хүн амын тоо бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлтөд голлон нөлөөлдөг хүчин зүйл гэж үздэг. Орхон аймгийн статистикийн хэлтсээс гаргасан судалгаа мэдээллээр өнгөрөгч 2015 онд манай аймгаас нийтдээ 3263 хүн шилжин явж, харин 2374 хүн шилжиж ирсэнээр аймгийн хүн амын цэвэр шилжилт хасах үзүүлэлттэй гарсан байна.

Шилжин явсан нийт хүн амын дийлэнх буюу 62,5 хувь нь Улаанбаатар хотыг зорьжээ.

Харин шилжин ирсэн дээрх 2374 хүний 37,8 хувь нь Улаанбаатар хотоос, 20,6 хувь нь Булган аймгаас, 6,7 хувь Хөвсгөл аймгаас шилжиж ирсэн нь дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд Шилжин явж байгаа иргэдийн ихэнх нь амьдралын нөхцөл боломжоо сайжруулах, ажил мэргэжлийнхэ дагуу ажил хийх зорилгоор Улаанбаатар хотыг зорьдог нь голлох шалтгаан болж байна.

Эх сурвалж: Erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top