|

Манай дэлхийг хаанахын хэн цоолоод байдаг юм бол

saikhnaa 2016/01/08 1002 0
1994 онд ОХУ-ын Омск мужийн Муромцевын районд ер бусын үзэгдэл болж газарт том нүх гарсан байна. Цонхны шил хагарч, байшингийн шал хөдлөн цөмрөхөд айсан хүмүүс гарч гүйлдсэн гэнэ.
Газар хөдлөв үү яав, цөмийн дайн эхэлж байгаа юм биш биз, сансрын солир унав уу гээд гайхацгаасан ч ямар ч хариу олсонгүй. Харин маргааш өглөө нь бүх зүйл хэвэндээ байх шиг санагдсан ч газарт асар том сонин нүх гарсан байхыг харж. Таван метрийн диаметртэй, 1,5 метрийн гүн энэ нүхний хана нь эгц, яг л шилэн аяга шиг.
Хамгийн гайхамшигтай нь тэр "ухсан” нүхний дэргэд ямар ч хаягдал шороо байхгүй. Хэн ирээд ийм нүх ухчихаад гарсан шороог нь тээгээд явчихдаг байна аа.
Харин тэндэхийн нэг л хүн тэр хавьд гэрэлтсэн том бөмбөлөг харсан гэхийг сонссон хүмүүс бүгд "Харь гаригийнхан манай газар шороог хулгайлжээ” гэсэн дүгнэлтэд хүрсэн гэдэг.
Ийм явдал Казахстаны Целининград мужийн Малиновка тосгоны ойролцоо бас тохиож тракторч арай л дотор нь уначихаагүй байна. Атбасарын районд "Самарский” хамтралын газраас бас л 5 метр диаметртэй газар аваад нүх үлдээчихсэн байна.
Мөн л хана нь яг эгц, өө сэвгүй, ямар нэгэн ул мөр байхгүй. Энэ газар Байконурын сансрын буудлаас холгүй болохоор ямар нэгэн пуужин унасан байж болно гэж таамаглаж. Гэтэл цэргийнхэн үүнд ямар ч холбогдолгүй гэдгээ шууд хэлсэн байна.
"Радиометрийн шинжилгээгээр энэ нүх, түүний орчимд сансрын аппарат унасан юм уу, зэвсгийн ямар нэгэн туршилт хийсэн ул мөр, шинж тэмдэг байхгүй байна. Цацраг идэвхит бодис илэрсэнгүй. Ямар нэгэн солир ч алга. Ийм цилиндр хэлбэртэй биет унахад ийм нүх үүсэхгүй” гэж хурандаа Б.Ф.Громов мэдэгдсэн байна.

Воронеж мужийн Воробьевын районы Березовка тосгонд бас ийм нүх гарсан байхыг хүмүүс олж. Мөн л гурван метрийн диаметртэй, мөн өдий гүнтэй, эргэн тойронд нь ямар ч ул мөргүй.
Чухамдаа энэ сонин үзэгдлийг шинжлэх ухааныхан, цэргийнхэн ч тайлбарлаж чадахгүй л байна.
Ямар нэгэн аппарат байлаа гэхэд нүх гаргасныхаа дараа хаачсан байх вэ. Эргээд тэнгэр лүү гарсан уу, хаягдал шороог нь аваад явсан уу. Нүх ухсан ямар нэг багажны ул мөр нүхний хананд яагаад үлдээгүй хэрэг вэ. Зүгээр нэг биет, пуужин сум унасан бол нүх ингэж цэвэрхэн цилиндр хэлбэртэй гарах уу гээд түмэн асуулт.
Башкирт болсон нэг тохиолдол бага зэргийн тайлбар өгөхөд дөхөм болсон байна. Башкирын нефтьчдийн хоёр бригад өөрийн эзэмшлийн газарт хүрэн өнгийн бөмбөлөг байхыг харцгаасан гэнэ. Тэр олон хүгнээс хэн нь ч түүн рүү ойртож зүрхэлсэнгүй. Харин маргааш нь өнөөх бөмбөлгийн байсан газарт яг л урьдынх шиг тийм нүх үлдсэн байжээ.
1990 онд Воронеж мужийн Костенки тосгоны оршин суугч Е.И.Фомины ногооны талбайд бас л ийм нүх "ухаад” орхисон явдал тохиосон байна.
Евдокия Михаиловна шөнө нь улаан өнгийн бөмбөлөг гэрэлтэж байхыг харсан гэдэг. Өглөө нь хартал мөн л нүх. Воронежийн үл мэдэгдэх явдал судалдаг хорооныхон ирээд хэмжиж үзэхэд  5,4 метр гүнтэй нүхнээс  мөн л үлдсэн шороо байхгүй. Уг нь ийм нүхнээс хамгийн багаар бодоход 120 кг шороо гарах ёстой гэж гэжээ.

Энэ газарт цацраг идэвхит бодисын хэмжээ үл ялиг их 30 микрорентген гарчээ. Хэдэн сарын дараа судлаачид энд кино группынхэнтэй ирэхэд нүхний эргэн тойронд ямар ургамал ургаагүй байж. Найман метрийн эргэн тойронд төмсний навчнууд шарласан байжээ.
Ургац хурааасны дараа шинжилж үзэхэд төмсөнд марганц, фосфор ердийнхөөс 2-3 дахин багассан нь илэрсэн байна.
1990 оны зуны эхээр   Воронеж мужийн "Маяк” хамтралын Дээд Приваловка тосгонд мөн л ийм хоёр нүх гарсан талаар мэдээлж. Урьд урьдынхтай мөн л адил 4,5 метр гүнтэй, харин ердөө 17 см диаметртэй, 87 градус налуу. Мөн л хаягдал шороо, өөр ямар нэгэн ул мөр байхгүй.

Ийм л нэг үл ойлгогдох үзэгдэл байсхийгээд гараад байдаг. Чухам  хаанаас ирсэн хэн, манай газар дэлхийд ийм нүх үлдээгээд шороог нь хаашаа авч яваад байдаг юм бол.
Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top