|

“Улс төрийн хожоо”

saikhnaa 2015/12/04 666 0

Хүчний байгууллага ардчилсан хувьсгалын манлайлагч Зоригийн гэргий Булганг цагдан хориод байгаа. Улстөрийн захиалгатай байж болох юм гэсэн таамаглал бий. Зориг нас бараад 18 жил өнгөрч байхад гэнэт сонгуулийн өмнөх жил гэргийг нь барьж хорьсон нь ч өөрөө ийм хардлага төрүүлж байгаа. Сонгууль болгоноор Зоригийн гэх хэргээр шоудаж улстөр хийх явдал хамгийн зөв бөгөөд оновчтой арга болчихоод байгаа нь нууц биш. Энэ ч утгаар өнгөрсөнд шарлаж үлдсэн хэвлэлийн хуудаснаас онцлох нийтлэлийг эргэн сануулж байна. Улстөрийн хожоог 2000 онд хэн хийж Зоригийн хэргийг өөрт ашигтайгаар урвуулж байсныг эргэн нэг сануулая.

"Улс төрийн хожоо”

                                                                                          Тойм сэтгүүл

Хэргийн газарт бараг цагдаа нараас ч түрүүлж ирсэн Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ш. Батбаяр”Зоригийг Хувьсгалт намынхан алчихлаа” гэж хашхичиж байсан тухай цагдаагийн даргын мэдэгдэл, Сүхбаатарын талбайд 10 дугаар сарын 5 нд болсон цуглаан дээр Б. Билэгт бас яг ийм агуулгатай үг хэлснээс өөрөөр Н. Энхбаярыг С. Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулах хэлхээ олдохгүй. Гэхдээ түүний удирдсан МАХН-ын 2000 оны сонгуулийн кампанит ажил агуулгаа бүхэлд нь үүнд зориулсныг онцлохоос аргагүй. Ардчилсан хүчнийхнийг удирдагчаа хөнөөсөн гэх сурталчилгаа, ердөө санал хураалтын дүн гарсны маргааш зарлах мөрдлөгийн үр дүнгийн тухай амлалт эдний намд 72 суудал оноосон. Ялалт нь түүнд хариуцлага ногдуулсныг өөрийнхөө дүргүй хүмүүсийг намнах зэвсэг болгож ашиглахаар шийдсэн нь М. Энхсайханыг онилсон операциас тодорхой харагддаг. Харин ажиллагааны нэг золиос болох Ч. Энхтайван ”Захиалагч болох М. Энхсайхан бид ирэх хоёр гурван сонгуульд МАХН дахин үнэмлэхүй ялалт байгуулснаар” С. Зоригийн аллагын захиалагч М. Энхсайханыг илрүүлэх” төлөвлөгөө хэрэгжих байсан юм” байна хэмээн Авдрантын чангаас бичиж түүнийг илчилсэн. "Ил товчоо” сонинд энэ талаар” Энхбаяр, Нямдорж нар шүүх прокурорын байгууллагуудыг элдвээр дарамталж хүссэн шийдвэрээ гаргуулж байгаа нь тодорхой байна гэж бичиж байлаа. "С. Зоригийн хэрэг”- ийг илрүүлэх сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж тэр үнэхээр хичээсэн. Гэхдээ буруугаар худал хуумгайгаар. Харамсалтай нь үнэн мөн өөр байсан бололтой. Дараагийн сонгууль дөхөх тусам сонгогчид өмнөх амыг нь асууж эхэлсэн. Хэнийг ч хамаагүй ямар ч үнэ цэнэ, арга ажиллагаагаар хамаагүй хэрэг хүлээлгэх даалгавартайгаар тагнуулж Б. Хурцыг Франц руу илгээсэн байж болзошгүй үйл явдлын өрнөл хожим тодорхой болсон. Нэхэл нь гүйцээгүй сонгогчид 2004 онд МАН –ыг АН – тай нь тэнцүүлж орхисон. Ерөнхийлөгч болсноор тэр хуучин нөхдөөсөө холдсон. Тэдний нь дотор буруу зөрүүгээ хамжилцаж явсан хүмүүс ч байгаа нь лав. Өөрийнх нь тухай ихийг мэдэх хүмүүсээс жийрхэн тэр ганцаардаж эхэлсэн байх.

2012.04.20

Санал болгох

Сэтгэгдэл

top