|

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл 12-р сарын 1-ээс эхэлнэ

magnai 2015/12/01 868 0

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл 12-р сарын 1-ээс эхэлнэ

Цэргийн үүрэгтэн бэлтгэл офицер-ийн шинэчилсэн бүртгэлд 18-50 хүртэлх насны цэргийн алба хаасан хаагаагүй бүх эрчүүд хамрагдах үүрэгтэй байдаг. Тус бүртгэл 12-р сарын 1-ээс 31-нийг хүртэл зохион байгуулагдахаар болсон байна.Энэхүү бүртгэлийг явуулах гол ач холбогдол нь Монгол улсын хэмжээнд бүх эрчүүдээ тоолох, цэргийн үүрэг хүлээх эрчүүдээ сонгон шалгаруулж авах, цэргийн үүрэг хүлээлгэх гэсэн үндсэн зорилго оршдог байна. Үүнээс гадна техникүүдийн судалгаа бүрдэж байдаг байна.

Энэ жилээс зэвсэгт хүчний жанжин штабын цэрэг техникийн тоо бүртгэл явуулах тухай заавар шинэчлэгдэж үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагын алба хаагчид шинэчилсэн тоо бүртгэлд хамрагдахаар тусгажээ.Түүнчлэн чухал мэргэжлийн эмэгтэйчүүд буюу эмч, сувилагч зэрэг хүмүүс мөн цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд хамрагдах юм байна. Бүртгэл Баян-Өндөр Жаргалант сумын бүх багуудын байранд явагдана. Үндсэндээ цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг улсын хэмжээнд жил бүр явуулснаар дайчилгааны бэлтгэл нөөцийн мэдээ судалгааг бүрэн гаргах нөхцөл бүрддэг байна.

 

erdenetinfo.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top