|

Украин 50 хүртэлх насны эмэгтэйчүүдээ цэрэгт дайчлахаар болжээ

bayaraa 2015/01/15 2270 249

Украин 50 хүртэлх насны эмэгтэйчүүдээ цэрэгт дайчлахаар болжээ Украины зүүн өмнөд нутагт нөхцөл байдал эрс муудаж, цэрэг дайны ажиллагаа улам идэвхжиж байна.

Киевийн эрх баригчид 4 дэх удаагаа дайчилгаа зарлахаар бэлдэж байна. Өмнө нь энэ талаар Украины Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдсэн билээ.

Эрх баригчид хэдийгээр зүүн өмнөд нутгийн босогчидтой эвлэрэл зарласан боловч, энэ хооронд цэргийн ажиллагаагаа зогсоогоогүй. Тэр бүү хэл цэргийн хүчээ бөөгнүүлж, анги нэгтгэлүүдийн бие бүрэлдэхүүнээ сэлбэн, олон зуун танк, техникээр зузаатгасан байна.

Парламент хэрэв Ерөнхийлөгчийн тушаалыг дэмжсэн тохиолдолд дайчилгааны хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Энэ удаагийн цэргийн дайчилгаанд 25- 60 насны бүх эр хамрагдана. Харин эмэгтэйчүүдийг насыг 50 хүртэл гэж хязгаарлажээ.

Украины Жанжин штабын батлан хамгаалах, дайчилгааны төлөвлөлтийн ерөнхий газрын дэд дарга Владимир Талалай "Энэ удаагийн дайчилгаанаас чөлөөлөх ямар ч заалт байхгүй. Шашны болон өөр асуудлаар цэргээс чөлөөлөгдөхийг авч хэлэлцэхгүй. Ард иргэд эсэргүүцэл зарлаж, цэргийн хэсгүүдийг шатаахаас сэрэмжлэн арга хэмжээ авч байгаа” хэмээн мэдэгдлээ.
www.mnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top