|

Афганистанд энхийг сахиулахаар манай улсын 150 цэрэг мордоно

saikhnaa 2015/12/01 947 0

Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Тэд Афганистан Улсад явагдаж буй "Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх юм.

Тус арга ЗХЖШ-ын дэд дарга бригадын генерал Р.Сүхбат, Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг болон ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүн Афганистан Улсад үүрэг гүйцэтгэх цэргийн баг, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн бие бүрэлдэхүүний 85 хувь нь энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай албан хаагчид аж.  Энэ ээлжийнхэн дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ удирдлаган дор үүрэг гүйцэтгэхэд бэлэн болжээ.

Энэ удаад 150 энхийг сахиулагч тус улсыг зорих аж.

Санал болгох

Сэтгэгдэл

top