|

НЭГ сая хүн гүйж байхад НЭГ нь үхэх магадлалтай

namuunaa 2015/09/07 758 0

Өнөөдөр дэлхий дээр 7,3 тэрбум хүн амьдарч, аж төрж байна. Зарим нэг нь унтаж байхад, зарим нэг нь хоол идэж, зарим нэг нь ажилдаа явж, зарим нэг нь гэртээ харьж байгаа. Зөвхөн энэ он гарсаар 40 сая гаруй хүн хорвоог орхижээ. 

Яг энэ нийтлэлийг бичиж байхад зөвхөн өнөөдөр 94400 хүн орчлонгийн мөнх бусыг үзүүлэв. Ер нь ч хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр амиа алдах магадлал улам их болжээ. Жишээ нь 100 жилийн өмнө онгоцны ослоор нэг ч хүн үхдэггүй байхад баавгайд бариулж амиа алдах магадлал өндөр байв.

Харин өнөөдөр баавгайд бариулж нас барах магадлал яаж ч бодсон онгоцны ослоос бага байж таарна. Тэр ч бүү хэл компьютер тоглоом тоглож байгаад амиа алдах магадлал 100 сая тохиолдолд нэг байдаг аж. Мөн бүжиглэж байгаад амиа алдах магадлал 100,000 тутамд нэг байдаг гэнэ.

 
Besthealthdegrees сайтад бичсэнээр цанаар гулгаж байгаад амиа алдах магадлал 1,4 сая тутамд нэг байдаг гэжээ. Энэ мэтчилэн ямар тохиолдолд амиа алдах магадлалтай болохыг дэлгэрэнгүй харуулсан инфографик нийтэлсэн юм.
 
Харин үүнээс бид тун өвөрмөц жишээнүүдийг нь сонгон авч бичлэг бэлдлээ. Та гүйж байгаад, дугуй унаж байгаад, шүхрээр бууж байгаад амиа алдах магадлал хэдэн мянгад хэд байдаг тухай дээрх бичлэгээс үзээрэй. 

Эх сурвалж: www.besthealthdegrees.com www.worldometers.info

Санал болгох

Сэтгэгдэл

top