|

Эцгийн нас хүүхдэд нөлөөлдөг

namuunaa 2015/08/06 944 0

  Ажил алба, санхүүгийн асуудлыг нэгдүгээрт тавьдаг орчин үеийн нийгэмд хүмүүс их оройтож ээж аав болох болжээ. Энэ нь үр удамд хэрхэн нөлөөлдөг юм бол?

Эрчүүд хэдийчинээ оройтож аав болно, үр удмын эрүүл мэндийн байдал төдийчинээ асуудалтай байдаг аж. Бие биеэсээ хамааралгүй судалгаа хийсэн Их Британ болон Оросын эрдэмтдийн баг ийм дүгнэлтэнд хүрсэн байна. Судалгааны ажил 3 үеийг хамарчээ. 

Эцэг өвгөд нь 3 үеэрээ дунджаар 30 орчим настайдаа аав болж байсан удмын хүүхдүүд 15 нас хүрэх магадлал 62% байв. 40 настайдаа эцэг болж байсан бол 52%, харин залуу эцгийн хүүхдүүд эрүүл саруул насанд хүрэх магадлал 13%-иар илүү байжээ.

Түүнчлэн өвөг дээдэс нь хожуу гэрлэж үр хүүхэдтэй болдог удмын эмэгтэйчүүд нөхөрт гарах нь арай цөөн гэнэ. Гэхдээ энэ нь өөр учир шалтгаантай байж болохыг үгүйсгэхгүй байгаа юм байна.

Эрэгтэй хүний нас "явах” тусам бэлгийн эсэд нь тодорхой мутаци явагддаг гэнэ. Ийм мутаци үр удмын генийн зохицолдоог бууруулах аюултайгаас гадна үе дамжин өвлөгддөг байна. 

Үр удмын генийн 60% нь эцгээс өвлөгдсөн байдаг. Иймээс хүн эхийн талаас ямар нэгэн өвчнийг авч төрсөн байлаа ч өвчлөх магадлал харьцангуй бага гэнэ. Харин эцгийн генийн хувьд ингэж хэлэх боломжгүй аж.

Санал болгох

Сэтгэгдэл

top