|

Истанбулд амиа алдсан хоёр иргэний нэг нь ХЗЯ-ны сайд Д.Дорлигжавын охин байсан уу

bayaraa 2015/02/13 1445 0

Истанбулд амиа алдсан хоёр иргэний нэг нь ХЗЯ-ны сайд Д.Дорлигжавын охин байсан уу

 

 Манай улсын хоёр иргэн Туркийн Истанбул хотод аялалаар явж байгаад золгүйгээр амиа алдсан тухай мэдээлэл

байна.

 Эх сурвалжийн мэдээлж байгаагаар амиа алдсан залуусын нэг нь Хууль зүйн сайд Д.Дорлигжавын охин С байжээ. Харин нөгөө залуу нь манай улсын нөлөө бүхий бизнесмэний хүү байсан гэнэ. Тэднийг усанд осолдсон гэх мэдээлэл байгаа юм.

 Бид энэ талаар ГХЯ-ны Консулын газраас тодруулахад "Анкара дахь манай улсын Элчин сайдын яамнаас энэ талаарх мэдээлэл өнөөдөр ирсэн.  

 Манай улсын хоёр иргэн усанд осолдож амиа алдсан юм билээ. Тэднийг ямар шалтгаанаар амиа алдсан гэдэг нь хараахан тодорхойгүй байгаа. Энэ хэрэг дээр тус улсад суугаа манай улсын ЭСЯ яамныхан ажиллаж байгаа” гэлээ.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр өглөө Истанбул руу ниссэн байна.

 

 

www.mglnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top