|

Д.Трамп: Ираны газрын тосыг авах хүсэлтэй байна

zulaa 2026/03/30 1 0

Гуравдугаар сарын 29-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Ираны газрын тосыг авах" хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн бөгөөд газрын тосны экспортын төв болж буй Харк арлыг эзэлж магадгүй гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Д.Трамп мөн өдөр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа, "хамгийн эхний сонголт бол газрын тосыг авах явдал" гэж хэлсэн байна. Д.Трамп хэлэхдээ, "Үнэнийг хэлэхэд миний хамгийн их хүсч буй зүйл бол Ираны газрын тосыг авах явдал юм" гэсэн байна. Ийм үйл ажиллагаа явуулахад Ираны газрын тосны дийлэнх хэсгийг экспортолдог Харк арлыг эзлэх шаардлагатай болно гэж шинжээчид үзжээ.

Ярилцлагадаа Д.Трамп: "Бид Харк арлыг авах магадгүй, авахгүй ч байж магадгүй. Бидэнд олон сонголт байгаа бөгөөд бид үүний төлөө тэнд хэсэг хугацаа байрлах шаардлагатай болно гэсэн үг" гэсэн байна.

Харк арал дээрх Ираны хамгаалалтын байдлын талаар асуухад тэрээр: "Тэдэнд ямар ч хамгаалалтын чадавх байхгүй гэж би бодож байна. Бид түүнийг маш амархан эзэлж чадна" гэж хариулжээ.

Хормузын хоолойг дахин нээхийн тулд ойрын өдрүүдэд гал зогсоох гэрээ байгуулах боломжийн талаар асуухад Д.Трамп тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Г.Бямба

Санал болгох

Сэтгэгдэл

top