|

П.Батчулуунд хүний эд эрхтэн зөвшөөрөлгүй авсан үндэслэлээр ял оноов

zulaa 2025/01/25 12 0

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон өнөөдөр шүүхээс 2.6 жилийн ял оноожээ. Тодруулбал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүхэд болж дээрх ялыг оноосон байна.
Анх П.Батчулууныг найман жилийн хорих ял оноох зүйл ангиар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байжээ. Улмаар тус хэргийн шүүх хурал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-ны өдөр болохоор товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч өвчтэй мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ар гэрт асуудал гарсан гэх шалтгаанаар шүүх хуралд ирээгүй  тул шүүх хурал хойшилж байсан юм.
Хэргийг эргэн сануулбал, 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө иргэн А Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан хармсалтай хэрэг болсон юм. Энэ үед хохирогчийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан байдаг. Гэтэл А-гийн биеэс зөвшөөрөл аваагүй зарим эд эрхтэнийг авсан хэрэгт буруутгагдан, яллагдагчаар татагдан шалгагдаж байсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top