|

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад хоёр жил хорих ял оноолоо

batdorj 2019/11/13 568 0

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:30-22:30 цаг хүртэл үргэлжилж шийдвэрээ гаргажээ. Шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эхний хэрэгт нэг жил дөрвөн сар, хоёр дахь хэрэгт найман сар буюу нийт хоёр жилийн хорих ял оноожээ. Түүнд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерѳнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хэргийг тодруулбал: Д.Гантулга нь иргэн Н-ийг хүчирхийлсэн хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан. Түүнчлэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст нэгэн эмэгтэй "Д.Гантулга болон түүний найз Э нар хүчирхийлэхийг завдсан” хэмээн гомдол гаргасан. Уг хоёр хэргийг үндэслэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Гантулгад хоёр жилийн хорих ял оноосон байна.

Ж.Бат

Санал болгох

Сэтгэгдэл

top