Харин хохирогчийн ар гэрийнхэн хохирогчийн эцэг нас барсан гэх шалтгаанаар сэтгэл санааны байдлаас хамаарч шүүх хуралд ирээгүй байна. Өнөөдрийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Ренченхорол, улсын яллагч Ж.Энх-Амгалан, өмгөөлөгчөөр З.Хүрэлсүх, М.Алтанцэцэг, Ч.Отгонбаатар, Д.Батбаяр, Н.Намжилцогт нар байлцлаа. Одоогоор сэжигтэн Б.Махбалыг цагдан хориод байгаа бөгөөд түүнд эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж. Дээрх заалт нь хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.