Тус улсын хэвлэлүүд "И Бёнг Хён эхнэрээ зураг авалттай Америк руу явсан хойгуур охидын хамтлагийн нэг гишүүнтэй дотно харилцаа үүсгэсэн. Жүжигчинтэй нэр холбогдсон эмэгтэй "И Бёнг Хён надтай гэрлэхээ амласан. Тэр надад хайртай гэж хэлсэн” хэмээн жиргэсэн” гэж мэдээлжээ.
Цагдаагийнхан дээрх мэдээллийн дараа мөрдлөгө явуулж, жүжигчинтэй нэр холбогдсон эмэгтэйг өнгөрсөн сарын эхээр баривчилсан юм. И Бёнг Хён өөртэй нь нэр холбогдсон эмэгтэй цагдаагийнханд баригдсаны дараа эхнэрээ хуурч байснаа мэдэгдэж, олон нийтээс уучлалт гуйсан билээ.
Харин удалгүй жүжигчин И Бёнг Хён эхнэртэйгээ эдлэрч бяцхан хүүгийн аав ээж болохоор бэлдэж байна. Эхнэр нь бие давхар болсон тул жүжигчин залуу өөрийн бурууг ухамсарлан албан ёсоор уучлал хүссэн юм.
Эх сурвалж: Khoshinshog.com