|

Банш Батаагийн ичмээр нууц

namuunaa 2015/08/06 1081 0
 Зураасан нүдээ хүртэл брэнд болгож чадсан Батааг  "банш” Батаа, "бондгор” Батаа гэдгээр нь хүмүүс андахгүй.

     Жүжигчин Д.Баттөмөрийн бүтээсэн дүр бүхэн үзэгчдийг хөгжөөж, тэдний хайрыг татдаг гэдэгт хилсдэхгүй биз ээ. Эхнэртэйгээ ихэр мэт адилхан тэднийг заяаны хосууд хэмээдэг. Гэвч авьяаслаг жүжигчин маань урьд нь эхнэр хүүхэдтэй байсан төдийгүй одоо ч тэд нартайгаа холбоотой байж эцгийн үүргээ онц биелүүлдэг сайн залуу гэдэг. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн илүү, дутуу маяггүй Батаа саяхан 17 нас ток шоунд оролцохдоо нэгэн нууцаа задалжээ. Тэрээр ” Надад нэг ичмээр нууц байдаг юм. Би айлын бага болохоор ээжийнхээ мөөмийг 6 нас хүртэл идсэн” гэж их л ичингүйрэн хэлжээ. Эхийн цагаан сүүгээ 6 нас хүртэл идсэн түүний амжилт, хүндлэл үүнтэй ч холбоотой байж болох юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top