|

Жонни Депп ял авч магадгүй

namuunaa 2015/05/27 941 0

Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп өнгөрсөн долоо хоногт "Карибын тэнгисийн дээрэмчин” киноны зураг авалтад оролцохоор Австрали улсад хүрэлцэн ирсэн юм.

 

Тэрбээр хувийн онгоцоороо Австралид ирсэн бөгөөд зөвшөөрөлгүйгээр нохдоо тус улсад авчирсан билээ. Жүжигчин эр зөвхөн хууль бусаар нохдоо авчирснаас гадна хилээр бүртгэгдээгүй, зөвшөөрөлгүй гар буу авч явсан нь тогтоогджээ. Түүний гэргий, загвар өмсөгч Эмбер Херд визний зөрчилтэй байжээ.

 

Австралийн удирдлагуудын мэдээлснээр "Жүжигчин эдгээр зөрчлөөсөө болж хамгийн багадаа 10 жилийн хорих ял болон 340 мянган ам.долларын торгууль төлөх магадлалтай байна” гэсэн аж. Харин жүжигчин эр өөрт тулгаад буй хэргүүдийн талаар "Би буруугүй. Юу ч ойлгохгүй байна” гэж хэлжээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top