|

Дуучин Отгонжаргал дахин айлын нөхөр чангаасан хэргээр ”эрэн сурвалжлагдаж” эхэллээ

tonshuul 2015/02/05 3361 0

Дуучин Отгонжаргал дахин айлын нөхөр чангаасан хэргээр ”эрэн сурвалжлагдаж” эхэллээ

 

Ээжийнхээ үгнээс огт гардаггүй сайн охин хэмээн өөрийгөө магтаж явсан дуучин Д.Отгонжаргал эхийнхээ өврөөс гараад дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж яваа бололтой.

Олны танил дуучин залуутай дотно харилцаатай байсан нь түмэнд дэлгэгдээд жил ч болоогүй байхад тэрбээр дахиад л айлын нөхөр "чангаажээ”. Тодруулбал, албан ажлаасаа гарч, чөлөөт уран бүтээлч гэгдэх болсон дуучин бүсгүйд нөхрөө алдсан бүсгүй түүнийг цахим ертөнцөөр "эрэн сурвалжлаад” эхэлсэн байна.

Д.Отгонжаргал эхнэр, хүүхэдтэй залууг гэрээс нь оргуулаад гурван сар гаруй хугацааг ардаа үджээ. Бяцхан үрийнхээ нулимсыг орой бүр үзэж аргаа барсан бүсгүй дуучны ээжийн утасны дугаарыг мэддэг ч эхийн сэтгэлийг бодоод залгаж зүрхлэлгүй, хэргийн эзэнтэй өөртэй нь нүүр тулахаар шийджээ. Гэвч гэрийн хаяг, утасны дугаарыг нь мэдэхгүй учир ийнхүү цахим ертөнцийн найзууддаа хандсан гэнэ.

Эх сурвалж: Unen.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top