Орхон аймагт нийгмийн халамжийн үйлчилгээнд давхардсан тоогоор 45 мянган иргэн хамрагдаж байна. Үүнээс 11 мянган иргэн нэг л төрлийн үйлчилгээнд хамрагдаж байна. Харин өнгөрсөн онд 1100 иргэн халамжийн үйлчилгээнээс хасагджээ. Эдгээрийн дийлэнх нь хүнсний эрхийн бичигт хамрагддаг байжээ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй Халамжаас хөдөлмөрт шилжих зорилтын хүрээнд халамж авч буй иргэдийг цөөлөх, ажлын байраар хангахад чиглэж байгаа юм. Иймд Орхон аймагт 2021 онд ХХҮГ байнгын ажлын байранд 854, түр ажлын байранд 172 иргэнийг зуучилжээ. Нийт 2058 ажлын байр бий болсоны 49.9 хувь нь шинэ ажлын байр байна.