Орхон аймагт "Явуулын амбулатори” 09.00-17.00 цаг хүртэл Наадмын талбай дээр ажиллаж байна. Тус амбулатори тандалт судалгаа хийх, шинжилгээ авах, эрсдэлийн үнэлгээ хийх, эрэмбэлэн ангилах, биеийн ерөнхий үзлэг, амин үзүүлэлтүүдийг тодорхойлох, гэрийн тусгаарлалтын баталгааны хуудас олгох зэрэг үйлчилгээ үзүүлэх юм. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 2553 хүн халдвар авч, эмнэлэгт 391, гэрээр 602 хүн эмчлүүлж байна.