|

Д.Сүхээ: Өнөөдрийн байдлаар хүнд болон хүндэвтэр хүн байхгүй

nomun 2021/05/26 424 0

 

 

Д.Сүхээ: Өнөөдрийн байдлаар хүнд болон хүндэвтэр хүн байхгүй

 

Сүүлийн 24 цагт Орхон аймагт 19 хүн нэмж халдвар авч, 12 хүн эдгэрсэн байна. Халдварын нийт тохиолдол 673, эдгэрсэн 566 байна. Халдвар авсан иргэдийн дийлэнх нь 0-18, 31-40 насныхан байгааг аймгийн Шуурхай штабаас анхаарууллаа.

Орхон аймагPCRшинжилгээг гурван газарт буюу Нийгмийн эрүүл мэндийн төв, БОЭТ, Эрдэнэт сувилалд хийж байна. Өчигдрийн байдлаар 352 хүнд шинжилгээ хийжээ.

 

Гэрийн ажиглалтад 752, тусгаарлах байранд 47, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 84 хүн байна. Эмнэлэгт хэвтэж байгаа 84 иргэний 74 нь хөнгөн, 10 нь хүндэвтэр, хүнд болон хүндэвтэр хүн байхгүй гэж ЭМГ-ын дарга Д.Сүхээ мэдээллээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top