|

Орхон аймагт халдвар нэмэгдэж, 26 тохиолдол боллоо

zulaa 2020/12/02 809 0

 

Орхон аймагт халдвар нэмэгдэж, 26 тохиолдол боллоо

 

Өнөөдрийн байдлаар (2020.12.02) Монгол Улсад коронавирусний халдварын нийт батлагдсан тохиолдол 812 болоод байгаа билээ. Одоогоор улсын хэмжээнд 445 батлагдсан тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

ЭМЯ-ны 11:00 цагт мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлд зургаа, Сэлэнгэ аймагт гурав, Орхон аймагт хоёр тохиолдол бүртгэгдэж, халдварын тоо 11-ээр нэмэгдсэн. Говьсүмбэр, Архангай, Дархан-Уул аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй. 

Тэгвэл өнөөдөр үдээс хойш Орхон аймагт дахин хоёр тохиолдол нэмэгдсэн тухай мэдээлэл ирлээ. Ингэснээр Орхон аймаг халдварын батлагдсан тохиолдлын тоо 26 болж байна. 

Орхон аймгийн тухайд өнөөдөр өглөөний 11.00 цагийн байдлаар халдварын батлагдсан тохиолдлын тоо 24 байсан ба ойрын хавьтлын 428 иргэнийг шинжилгээнд хамруулаад байсан аж.

Өнөөдөр нэмэгдсэн тохиолдлын тухайд ойрын хавьтлын иргэдээс илэрсэн гэх мэдээлэл байна.

https://news.zindaa.mn/3i6l

Санал болгох

Сэтгэгдэл

top