Аймгийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
ЭМГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сүхээ: 3 дугаар сарын 28-нд 179 иргэндPCRшинжилгээ хийснээс 15 нь эерэг гарч шинээр нэмэгдсэн тохиолдол 61 боллоо. Өмнөх онд бүртгэгдсэн 25 тохиолдолтой нийлээд Орхон аймагт халдвар авсан 86 иргэн байна.
Өчигдөр батлагдсан 15 тохиолдлын 13 нь ойрын хавьтлаас, нэг нь Булган аймгийн Ингэт сумын харъяат нэг иргэн, нөгөө нь гоо сайхны газарт ажилладаг иргэнээс илэрчээ. БОЭТ-д нийт 67 хүнийг тусгаарласан байгаагаас 61 нь батлагдсан тохиолдлынх, үлдсэн 5 нь ойрын хавьтал болон гэр бүлийн гишүүд нь байна.
Эмчилгээ хийлгэж байгаа 67 иргэний 9 нь хүндэвтэр, 58 нь хөнгөн байна. Үүнээс суурь өвчтэй 8 иргэн байна.
Нийт батлагдсан 61 иргэний 7 нь хүүхэд, 54 том хүн бөгөөд 27 нь эмэгтэй, 34 нь эрэгтэй байна.
Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн Халдвартын тасаг дүүрсэн тул Мэдрэлийн тасгийг нэмж ажиллуулж байна. "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын "Эмнэлэг, сувиллын цогцолбор”-т 100 ор, "Ачит”, "Очир Увидас” эмнэлэгт нийт 80 ор бэлджээ.
"Тесэро”, "Молор-Эрдэнэ”, "Цэцэг” зочид буудал зэрэг тусгаарлах байранд 251 иргэн байна. Тандалт судалгаагаар дээрх 61 иргэний ойрын хавьтлын 606 иргэн, дам хавьтлын 1395 иргэнийг илрүүлж шинжилгээ авч байна.
Өчигдөр түргэвчилсэн тестээр 29 аж ахуйн нэгжийн 1948 иргэнд шинжилгээ авсан. Авто замын хоёр пост дээр нийт 103, "Медипас” эмнэлэг дээр 219 иргэн түргэвчилсэн тестээр шинжилгээ өгчээ. Үүнээс 5 нь эерэг гарсан байна.