|

Орхон аймагт сүүлийн 24 цагт халдварын 6 тохиолдол бүртгэгдлээ

nomun 2021/05/11 633 0

 

 

Орхон аймагт сүүлийн 24 цагт халдварын 6 тохиолдол бүртгэгдлээ

 

Сүүлийн 24 цагт зургаан хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Үүний гурав нь хүүхэд аж.

Өнөөдрийн байдлаар БОЭТ-д нийтдээ 96 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 3, хүндэвтэр 28, хөнгөн 65 хүн байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний өдрөөс хойш батлагдсан 524 тохиолдлоос том хүн 393 буюу 76 хувь, хүүхэд 131 буюу 24 хувийг тус тусэзэлж байна.Гэрийн тусгаарлалтад ойрын хавьтлын 358, дам хавьтлын 265 иргэн байгаа.

Аймгийн хэмжээнд 135512 иргэнд шинжилгээ хийсэн бөгөөд түргэвчилсэн шинжилгээг 86736, PCR шинжилгээг 48776 иргэнд хийжээ. Сайн дурын шинжилгээг өдөр бүр дөрвөн цэгээравч байна.

Аймгийн хэмжээнд коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрч, эмнэлгийн тасаг нэгжүүд халдварт өртөж байгаа тул хувийн хэвшлийн ортой эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дотоод үйл ажиллагаанд цахимаар хяналт тавьж арга зүйн зөвлөгөө өгч байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top