|

Нэг сар гаруй хугацаанд хүн амынхаа 30 хувийг шинжилгээнд хамруулжээ

nomun 2021/04/12 413 0

 

 

Нэг сар гаруй хугацаанд хүн амынхаа 30 хувийг шинжилгээнд хамруулжээ

 

Өнгөрсөн сарын 24-нөөс хойш Орхон аймагт 4248 иргэнд PCR, 26800 иргэнд түргэвчилсэн шинжилгээ хийжээ. Энэ нь нийт хүн амын 30 гаруй хувийг шинжилгээнд хамруулсан гэсэн үг юм.

Аймгийн хэмжээнд нийт 31 гэр бүлийн 117 иргэн коронавирсний халдвараар өвчлөөд байна. Үүнээс 15 гэр бүлийн бүх гишүүнд халдвар батлагдсан байна. Нийт батлагдсан 180 тохиолдлын 23 нь гэр хороололд, 157 нь буюу 83 хувь нь орон сууцны хороололд илрээд байна.

Багаар нь авч үзвэл Цагаанчулуут, Бүрэнбүст, Зэст, Уурхайчин, Хүрэнбулаг, Оюут багт нийт тохиолдлын 66.7 хувь бүртгэгдсэн байна. Харин Говил, Баянбулаг, Наран, Шанд багт халдвар бүртгэгдээгүй. Аймгийн хэмжээнд нийт таван голомт байгаагаас идэвхтэй 3 голомт байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top