|

Орхон аймаг: 13 хүний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарлаа

zulaa 2021/03/25 578 0

 

Орхон аймаг: 13 хүний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарлаа

 

Орхон аймагт өчигдөр коронавирусийн нэг тохиолдол батлагдан, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.Тэгвэл өнөөдрийн байдлаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавиурс илэрчээ.

Тодруулбал хивсний үйлдвэрийн 538 ажилтан Эрдэнэт үйлдвэрийн 3700 ажилчдаас урд шөнийн турш түргэвчилсэн шинжилгээ авсан. Үүнээс түргэвчилсэн оношлуураар хивсний үйлдвэрээс дөрвөн хүн эерэг, Эрдэнэт үйлдвэрийн таван ажилчны шинжилгээ эерэг гарсан байна. Түүнчлэн тандалт шинжилгээгээр "Дэгдээхий” цэцэрлэгээс нэг, Есөн-Эрдэнэ худалдааны төвийн хоёр иргэнээс түргэвчилсэн оношлуураар вирус илэрсэн. Ингээд өнөө өглөөний байдлаар түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан нийт 13 тохиолдол байна. Тус тохиолдол бүрийг PCR шинжилгээгээр баталгаажуулахаар болсон. Хариу одоогоор гараагүй байна.

Гуравдугаар сарын 24-ний 11 цагийн үед бүсийн оношилгоо эмчилгээний төвд иргэн Г халуурах, ханиалгах, мөн цээж хөндүүрлэсэн гэсэн зовууртай амбулаторийн тасагт ирж үзүүлсэн байна. Тухайн иргэнийг нэн даруй коронавирус илрүүлэх түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу эерэг гарч уг иргэнийг яаралтай тусгаарлах өрөөнд тусгаарлаж, шуурхай хариу арга хэмжээ авсан бөгөөд PCR шинжилгээ хийхэд хариу батлагдсан байна.

Тухайн иргэний ойрын хавтал болох найман иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авахад гэр бүлийн гурван иргэнээс эерэг хариу гарсан гэж Орхон аймгийн ЭМГ-ийн дарга Д.Сүхээ хэллээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top