Өмнө нь 18 цаг 35 минутаас зорчдог байсан нь иргэдэд багагүй хүндрэл учруулдаг байсан аж. Учир нь оройн 18 цагт явсан галт тэрэг маргааш өглөөнийхөө 5 цаг 55 минутад Улаанбаатар хотод очдог байжээ. Иймд иргэд цагийн хуваарьт өөрчлөлт оруулахыг удаа дараа хүссэний дагуу "Улаанбаатар төмөр зам” ХНН Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний хуваарийг энэ сарын хоёрноос өвлийн цагийн хуваарьт шилжүүлсэн байна. Ингэснээр орой 21 цаг 30 минутад Эрдэнэтээс хөдөлсөн галт тэрэг маргааш өглөөнийхөө 7 цаг 55 минутад Улаанбаатар хотод очно. Эрдэнэт-Улаанбаатар чиглэлд өдөрт 1000 орчим иргэн галт тэргээр зорчдог байна.