|

Монголчууд Парис руу галт тэргээр зорчих боломжтой боллоо

saikhnaa 2015/11/20 1114 0

Монголчууд Парис руу галт тэргээр зорчих боломжтой боллоо. Тодруулбал, Олон улсын төмөр замчдын холбоо, НҮБ–ын Байгаль орчны газраас хамтран зохион байгуулж байгаа үйл ажиллагааны хүрээнд Бээжин- Улаанбаатар-Москва хотуудаар дамжаад Парист очих галт тэрэгний аялалыг анх удаагаа нэвтрүүллээ.

 

Энэ нь Ази, Европыг холбосон тээврийн асуудал, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллүүдийг багасгах зорилготой бөгөөд цаашдаа далайд гарцгүй манай орны хувьд төмөр замд холбогдсон бүхий л газраар дамжин ачаа, хүн тээврийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой аж.

 

Мөн монголчууд төмөр зам холбогдсон бүхий л газруудад зорчих, аялах боломжтой гэдгийг энэ удаагийн аялалын маршрутаас харж болохоор байгаа юм. Өчигдөр Парис руу аялах анх удаагийн туршилтын галт тэрэг аялалдаа гарсан бөгөөд Монгол улсыг төлөөлж "Улаанбаатар Төмөр Зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйлчилгээний хоёр ажилтан явсан юм.

 

Тэд 9 хоногийн турш төмөр замаар аялж Парис хотод очих аж. Одоогийн байдлаар Парисруу хэдэн төгрөгөөр яаж зорчих нь тодорхойгүй байгаа бөгөөд Монгол улсаа төлөөлөн аялалд гарсан хоёр ажилтан ирсний дараа тодорхой болох юм байна.

 

Т.Болормаа

Санал болгох

Сэтгэгдэл

top