|

ЭРДЭНЭТ-УЛААНБААТАР-ЭРДЭНЭТ” ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ ӨӨРЧЛӨГДЛӨӨ

saikhnaa 2018/05/11 1348 0
Эрдэнэт-Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний цагийн хуваарьт энэ сарын 13-наас буюу ням гарагаас эхлэн эхлэн өөрчлөлт орж байна. 

ЭРДЭНЭТ-УЛААНБААТАР-ЭРДЭНЭТ” ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ ӨӨРЧЛӨГДЛӨӨ

 

-Эрдэнэт-Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэг 18.35 минутад хөдөлдөг байсныг зуны цагийн хуваарьт шилжүүлж 18.05 минут боллоо. Ингэснээр Улаанбаатар хотод маргааш өглөө нь 05.50 минут очдог байсан нь 06.30 минут болж өөрчлөгдлөө гэж "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн "Эрдэнэт” өртөөний дарга Ш.Эрдэнэчимэг мэдээллээ. 
Мөн  Улаанбаатараас Эрдэнэт рүү 20.20 минутаас хөдөлдөг байсан нь 20.05 минут, Эрдэнэтэд маргааш өглөө нь 07.35 минутад ирдэг байсан нь 07.20 минут болж өөрчлөгдөж байгаа ажээ.
"Улаанбаатар төмөр зам” ХНН нь аливаа галт тэрэгний цагийн хуваарийг өвөл болон зуных гэж өөрчлөхдөө олон улсын галт тэрэгний  хуваарьт нийцүүлдэг байна. Галт тэрэгний цагийн хуваарийг "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн даргын тушаалаар өөрчилдөг ажээ. 
Б.Оюун-Эрдэнэ

Санал болгох

Сэтгэгдэл

top