|

Япон улсад гэрээт ажилтан гаргана

mart 2019/11/13 428 0

"Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн” ТББ-ын санаачилгаар хэрэгжиж буй "Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт хотын иргэдийг Япон улсад гэрээгээр ажиллуулах гэнэ.

Тодруулбал, Япон улсын Нийгмийн халамжийн корпорацид асрагч, сувилагчаар ажиллах сонирхолтой гэрээт ажилчдыг бүртгэж эхэлсэн байна. Өмнө нь сувилагч, асрагчаар ажиллаж байсан болон япон хэлний мэдлэгтэй бол давуу талтай аж. Гэрээт ажилтан авах талаар Япон улсын Нийгмийн корпорацийн захирал Масамичин Кома тэргүүтэй албаны хүмүүс ирэх сарын 1-нд Эрдэнэт хотод ирж гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдтэй биечлэн уулзах аж.

Япон улсад гэрээт ажилтан гаргах ажлыг Монгол Улс, Япон улс хоёрын 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан "Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны санамж бичиг”-ийг үндэслэсэн хэмээн "Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн” ТББ-аас мэдээллээ.

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

top