БНСУ-ын Улсан хотын их сургуулийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд Орхон аймагт ажиллалаа. Энэ үеэр орон нутгийн удирдлага, эрүүл мэндийн салбарынхтай уулзажхамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Санамж бичиг нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөдОрхон аймгаас тусхотын эмнэлэгт өвчтөн илгээх, тухайн өвчтөндчанартайүйлчилгээ үзүүлэх, эмчилгээний зардалд хөнгөлөлт олгох, эмч, эмнэлгийн ажилчдын туршлага судлах, сургалтад хамруулахгэнэ.
Улсан хотын их сургуулийн эмнэлэг хавдрын эмчилгээгээрээ тэргүүлдэг бөгөөд уг хамтын ажиллагааг санаачлагч"Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Б.Бат-Эрдэнэхэлэхдээ,"2018 онд Орхон аймгийн 825иргэндхавдрын өвчлөл илэрсэн. 2017 онд энэ тоо 667 байсан. Ганцхан жилийн дотор 130-аар нэмэгдэж байна. Мөнзалуучууд хавдраарөвчлөх нь элбэг байна. Орхон аймагт уул уурхай төвлөрсөн. Энэ утгаараа хавдрын өвчлөлийн шалтгааныг судлах ёстой” гэлээ.