|

Д.Батлут: Эрдэнэтийн иргэдийг Солонгост ажиллах хүчнээр гаргана

saikhnaa 2018/01/08 794 0

Аймгийн Засаг дарга Д.Батлут Шанд, Даваат багийн иргэдтэй уулзах үеэрээ тэдэнд нэгэн "гэнэтийн бэлэг” барьсан юм. Тэрбээр, Манай ард түмэн "суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэж ярьж хэлдэг.

Би гадагшаа ажлаар явдаг. ОХУ, Солонгос, Япон зэрэг дөрвөн оронд очиж ажилласан. Тун удахгүй энэ сарын 11-нд Солонгос явна. Ингэхдээ дандаа ажил бүтээж яваа гэдгээ хэлье.

Энэ удаад Солонгост очоод хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Ингэснээр Эрдэнэт хотын 100 гаруй иргэн энэ зунаас  Солонгост ажиллах хүчнээр гарах боломж бий болно.

Хоёр тал гэрээ байгуулснаар Эрдэнэтийн иргэн сардаа 1570 вонын цалинтай ажиллах боломж бүрдэнэ. Хагас, бүтэн сайнд амарна. Байрыг нь Солонгосын тал даана. Ингээд гурван сарын дараа нутагтаа гэрээний хугацаа дуусаад ирэхэд нь онгоцны зардлын 80 хувийг буцааж өгнө. Ийм ажлаар Солонгос явна” хэмээсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top