|

Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-д хоёр иргэнийг үнэ төлбөргүй эмчлүүлнэ

zulaa 2018/12/07 1020 0

Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-д хоёр иргэнийг үнэ төлбөргүй эмчлүүлнэ

 

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт БНСУ-ын Инчеон хотын Эрүүл мэндийн газрын Бодлого, зохицуулалтын газрын дарга Су Ги Ху, "Сэжүн” зүрхний эмнэлгийн дарга Пак Гён Со, "Хангил” нүдний эмнэлгийн дарга Пак Дог Ёон нар айлчилж Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

Орхон аймаг нь БНСУ-ын Инчеон хоттой  эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах "Санамж бичиг”-ийг 2014 онд байгуулсан байдаг. Үүний хүрээнд зүрхний өвчтэй нэг хүүхдийг БНСУ-д эмчилсэн байна.  Харин энэ удаа "Санамж бичиг”-ээ шинэчилж, нүдний болорын цайралттай хоёр иргэнийг БНСУ-д "Хангил" нүдний эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлэхээр боллоо. Мөн хамтын ажиллагааны хүрээнд энэ онд Орхон аймгийн 48 эмч, мэргэжилтэн  БНСУ-д туршлага судалжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top