|

Төгсөх ангийн сурагч цагдаагийн нэр барьж иргэнийг залилжээ

saikhnaa 2019/04/29 722 0

Төгсөх ангийн сурагч цагдаагийн нэр барьж иргэнийг залилжээ

 

Орхон аймгийн цагдаагийн байгууллагад нэгэн иргэнээс энэ сарын 24-ний лхагва гарагт "Машинтай залуу цагдаагийн алба хаагчийн нэр барьж, таних тэмдгийг нь ашиглан мотоцикльтэй иргэнийг зогсоож, 10000 төгрөгөөр торгож залиллаа” гэсэн гомдол иржээ.

Тухайн үед торгуульсан иргэн С-д сэжигтэй санагдсан тул цагдаагийн шуурхай удирдлагын тасгийн 102 утсанд яаралтай мэдэгдэж, машиных нь дугаарыг тэмдэглүүлснээр уг хэргийг дунд сургуулийн төгсөн ангийн сурагч Б үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top