Орхон аймгийн прокурорын газраас тус аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа нарын зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж байгаа байдлыг аймгийн прокурорын баталсан удирдамжийн дагуу 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар шалгасан байна.
Тус аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч нар 2018 оны эхний гурван сарын байдлаар зөрчлийг газар дээр нь илрүүлж хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулсан байна. Шалгалтаар аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхдээ хууль зөрчсөн дараах зөрчлүүдийг илрүүлжээ.
Үүнд зарим зөрчил шалгасан тэмдэглэлүүд нэгдсэн дугааргүй ,торгуулийн дүнгийн нэгжийг буруу бичих, бичихгүй орхих, зөрчил гаргагчид тэмдэглэлийг танилцуулж гарын үсэг зуруулаагүй, зөрчил шалгасан тэмдэглэлд ямар зөрчил гаргасныг тодорхой бичээгүй, товчилсон үгээр бичсэн, зарим тэмдэглэлийг хэзээ үйлдсэн нь огноог бичээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Шалгалтын явцад илэрсэн дээрх зөрчлүүдийг арилгуулах, дахин давтан гаргуулахгүй байх зорилгоор аймгийн цагдаагийн газарт прокурорын шаардлага бичиж хүргүүлжээ.