Турк улсыг зорин ирж буй Хятад иргэд халдлагад өртөх нь их болжээ. Нийслэл Истанбул хотноо өчигдөр олон мянган хүн Хятадын төрийн далбааг шатааж, эсэргүүцлээ илэрхийлсэн тухай "CNN” агентлаг мэдээллээ. Хятадуудыг үзэн ядах үзэл газар авч байгаа учир тус улсын Гадаад хэргийн яам Турк улсад ажиллаж, амьдарч буй иргэдэд анхааруулга өгч, сонор сэрэмжтэй байхыг сануулжээ.
Шинжаан Уйгар үндэстнүүдээс болж туркчууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Бээжингийн удирдлагууд исламын шашны Рамадан сарын үеэр Уйгарчуудыг мөргөл үйлдэж, мацаг барихыг хориглосон шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрээс бол шашин нэгтэй Туркчууд дургүйцлээ илэрхийлж, шашин шүтлэгээр нь ялгахгүй байхыг анхааруулсан байна.