|

Хамба ламтан Эквадор улсад иржээ

namuunaa 2015/07/06 700 0

 

Ромын хамба ламтан Францис Бүгд Найрамдах Эквадор улсад шашны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн тухай "Ройтерс” агентлаг мэдээллээ. Хамбатанг тус улсын Ерөнхийлөгч Рафеал Корреа хүлээн авч, уулзжээ. Ерөнхийлөгч, Францист талархалаа илэрхийлээд "Эквадорын ард түмэн сүүлийн жилүүдэд христийн шашин шүтэж, хайрлах болсон. Олон хүний шүтээн, амьдралын гэрэл гэгээ болсон хамбатанг эх оронд минь хүрэлцэн ирж, бидэнд итгэл өгсөнд баярлалаа. Шашин хүнийг тайван амгалан болгодог” гэж хэлжээ.

 

Францис "Шашин шүтэх нь хувь хүний асуудал. Гэхдээ хүн нэг зүйлд сэтгэл, зүрхээ зориулах нь ухааны мэлмийг нээхэд туслаж, өрөвч, хайрлах сэтгэлтэй болгодог” хэмээжээ. Хамбатанг харахаар нийслэл Куито хотноо 100 мянган хүн цугларчээ. Аюулгүй байдлын үүднээс цагдаа, хүчнийхэн хамгаалтад гарсан байна. Тэрбээр айлчлалынхаа эхэнд Куито хотноо байрлах Ариун христийн сүмд айлчилж, итгэгч түмэнтэйгээ уулзжээ.

 

Хамбатан энэхүү айлчлалынхаа дараа Аргентин, Болви, Парагвай улсад айлчлахаар төлөвлөжээ. Францис Латин Америкийн орнуудаар айлчилж буй анхны хамбатан бөгөөд өнгөрсөн жил Бразил улсад айлчилсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top